OpenShop автоматаар юу хийдэг вэ
Дэлгүүр бүрт дараах зүйл тохиргоогүйгээр ажилладаг. Танд код бичих, файл байршуулах шаардлагагүй.
- sitemap.xml: нүүр, идэвхтэй бараа, бараатай ангилал ба брэнд, блог, хуудас, бодлогын хуудас, салбарууд. Бараа шинэчлэгдэхэд огноо нь өөрчлөгдөнө.
- Барааны бүтэцтэй өгөгдөл: нэр, тайлбар, зураг, үнэ, үлдэгдэл, брэнд, худалдан авсан хүмүүсийн үнэлгээ. Google үүнийг уншиж хайлтын үр дүнд үнэ, үлдэгдлийг харуулж болно.
- llms.txt: AI туслахад зориулсан дэлгүүрийн товч танилцуулга, ангилал, брэнд, бараа ба үнэ, бодлогын хуудас.
- robots.txt: хайлтын болон AI туслахын бот дэлгүүрийг уншихыг зөвшөөрнө. Сагс, захиалга, төлбөр, бүртгэлийн хуудас хайлтад гарахгүй.
- Бараа нийтлэх, засахад Bing зэрэг IndexNow дэмждэг хайлтын системд автоматаар мэдэгдэнэ. Google sitemap-аар уншина.
- Өөрийн домэйн идэвхтэй бол хайлтын системд тэр домэйн үндсэн хаяг болж харагдана.
Асуултад хариулдаг барааны тайлбар
Хүмүүс Google, AI туслахаас ихэвчлэн асуултаар хайдаг: энэ ямар хэмжээтэй вэ, юугаар хийсэн бэ, яаж хэрэглэх вэ. Тайлбар тань эдгээрт хариулбал хайлтад тохирох магадлал нэмэгдэнэ.
- Эхний өгүүлбэрт бараа юу болохыг, хэнд зориулсныг энгийнээр бичнэ.
- Хэмжээ, материал, өнгө, хэрэглэх арга, багцад юу орсныг тоогоор нь бичнэ.
- Худалдан авагчийн байнга асуудаг асуултыг тайлбарт асуулт хариулт хэлбэрээр нэмнэ.
- Хүмүүсийн хайдаг үгийг кириллээр, барааны нэрэнд байгалийн хэлбэрээр оруулна. Нэг үгийг давтаж чихэхгүй.
- Үйлдвэрлэгчийн бичвэрийг шууд хуулахын оронд өөрийн туршлагаар нэмж бичнэ.
- Барааг нийтлэхэд 50-аас дээш тэмдэгттэй тайлбар шаардлагатай, гэхдээ илүү дэлгэрэнгүй нь хайлтад илүү тустай.
- Брэндийг тохируулбал барааны бүтэцтэй өгөгдөлд брэнд нь орно.
- Ангиллаа зөв сонгоно. Бараатай ангилал бүр өөрийн хуудастай болж sitemap-д орно.
- Хувилбар бүрт бодит үнэ, үлдэгдлээ байлгана. Үлдэгдэл дууссан бараа бүтэцтэй өгөгдөлд Дууссан гэж бичигдэнэ.
Бодит зураг
Хайлтын систем, AI туслах ижил зурагтай олон сайтын дундаас өөрийн гэсэн контенттой сайтыг илүүд үздэг. Барааг өөрөө зурагтаа авч, бүх зургаа нэг харьцаагаар тайрна.
- Эхний зураг барааг цэвэрхэн дэвсгэр дээр бүтнээр нь харуулна. Дараагийн зургууд хэмжээ, материал, хэрэглээг харуулна.
- Нэг бараанд хэд хэдэн зураг нэмнэ. Эхний таван зураг барааны бүтэцтэй өгөгдөлд орно.
- Зургийн GPS байршил зэрэг нэмэлт мэдээлэл нийтлэхэд автоматаар хасагдана.
Дэлгүүрийн мэдээлэл ба нөхцөлийн хуудас
AI туслах дэлгүүрийг санал болгохоосоо өмнө хэн зардаг, хүргэлт, төлбөр, буцаалтын нөхцөл ямар байгааг шалгадаг. Эдгээрийг дэлгүүр дээрээ ил бичнэ.
- Тохиргоо → Худалдааны дүрэм хэсгийн Нөхцөлийн хуудаст Хүргэлтийн нөхцөл, Төлбөрийн нөхцөл, Буцаалтын нөхцөлөө бичнэ. Бичсэн нөхцөл дэлгүүрийн хөлд холбоосоор гарна.
- Вэбсайт → Хуудас хэсэгт Бидний тухай хуудас үүсгэж, юу зардаг, хаана байрладаг, хэдийнээс ажиллаж байгаагаа бичнэ.
- Салбартай бол Вэбсайт → Салбар хэсэгт хаяг, утас, ажиллах цаг, газрын зургийн байршлаа оруулна.
- Тохиргоо → Холбоо барих таб дээр Facebook, Instagram, TikTok, YouTube хуудасныхаа холбоосыг оруулна.
- Тохиргоо → Хайлтын систем таб дээр SEO гарчиг (70 тэмдэгт хүртэл), SEO тайлбар (200 тэмдэгт хүртэл), хуваалцах зураг, favicon-оо тохируулна.
Сэтгэгдэл ба блог
Танай дэлгүүрээс худалдан авч төлбөрөө төлсөн хүн бараа бүрд нэг сэтгэгдэл үлдээнэ. Бодит сэтгэгдэл ба дундаж үнэлгээ барааны бүтэцтэй өгөгдөлд орж, хайлтын үр дүнд од хэлбэрээр харагдаж болно.
- Бараагаа хүлээлгэн өгсний дараа худалдан авагчаасаа сэтгэгдэл үлдээхийг хүсээрэй.
- Худалдан авагчийн Messenger, утсаар асуусан асуултыг барааны тайлбарт нэмбэл дараагийн хүн хайхдаа хариултаа олно.
- Вэбсайт → Блог хэсэгт бараагаа хэрхэн сонгох, хэрэглэх тухай нийтлэл бичвэл асуултаар хайсан хүмүүст олдоно. Нийтлэл бүр sitemap-д орно.
Өөрийн домэйн ба Google Search Console
Өөрийн домэйнтэй бол дэлгүүрээ Google Search Console-д бүртгүүлж, ямар хайлтаар орж ирж байгааг, аль хуудас индекслэгдсэнийг харна. Энэ нь таны домэйны DNS дээр хийгддэг тул OpenShop-ийн тохиргоо шаардлагагүй.
- search.google.com/search-console руу Google хаягаараа нэвтэрч Domain төрлийн property нэмнэ.
- Google-ийн өгсөн TXT бичлэгийг домэйн худалдаж авсан газрынхаа DNS тохиргоонд нэмээд Verify дарна.
- Sitemaps хэсэгт https://таны-домэйн/sitemap.xml гэж бичиж илгээнэ.
- Bing Webmaster Tools-д ижил бүртгэлээ Search Console-оос импортлоно. Bing-ийн индекс ChatGPT, Copilot-ийн хайлтад ашиглагддаг.
- Өөрийн домэйн холбох алхам: Тохиргоо → Сайт таб, Өөрийн домэйн хэсэг.
- нэр.openshop.mn хаягтай дэлгүүрийн sitemap ба мэдэгдлийг OpenShop автоматаар гаргадаг. Search Console-д тусад нь бүртгэх бол өөрийн домэйн хэрэгтэй.