Pixel ID оруулах
- business.facebook.com/events_manager руу Meta Business бүртгэлээрээ нэвтэрнэ.
- Data sources, Connect data, Web сонгоод шинэ Dataset (Pixel) үүсгэнэ.
- Гарсан 15-16 оронтой Dataset ID-г хуулна.
- Консолын Тохиргоо, Маркетинг хэсгийн Meta Pixel / Conversions API хэсэгт Pixel ID талбарт буулгаад Хадгална.
Үүнээс хойш хуудас үзэх, бараа үзэх, хайх, сагсанд хийх, төлбөр эхлүүлэх, худалдан авалт гэсэн үйлдлүүд автоматаар Meta руу очно.
Conversions API (сонголт)
- Events Manager дээр тухайн Dataset, Settings, Conversions API хэсгээс Generate access token дарна.
- Токеныг CAPI Access Token талбарт оруулаад CAPI идэвхжүүлэх унтраалгыг асааж Хадгална.
Ингэснээр худалдан авалт серверээс давхар илгээгдэж, ad-blocker болон iOS-ийн хязгаарлалтын үед ч хэмжилт бага алдагдана. Токен дахин дэлгэцэнд харагдахгүй, солих бол шинээр бичнэ.
Шалгах
- Events Manager, Test events табаас Test Event Code-оо хуулж консолын Test Event Code талбарт түр оруулна.
- Дэлгүүрээ нээж бараа үзэхэд Test events дээр үйлдлүүд шууд гарч ирнэ.
- Шалгаж дууссаны дараа Test Event Code-оо хоослоод Хадгална.