Заавар / Алхам 4 / 11 · 4 мин

Дэлгүүр нээх

Гурван алхамтай: юу зарах, дэлгүүрийн нэр ба хаяг, хууль ёсны мэдээлэл. Загвараа дээд талын картаас сонгоно. Хэдхэн минут болно.

Үйл ажиллагаа сонгох

Онлайн дэлгүүр, цахим ном ба файл, видео сургалт, цаг захиалга, арга хэмжээний тасалбар зэргээс нэг буюу хэдийг сонгоно. Дараа нь тохиргооноос нэмж, хасаж болно.

Үйл ажиллагаа сонгох алхам
Юу зарахаа сонгоно.

Нэр ба хаяг

Дэлгүүрийн нэрээ Монголоор бичихэд хаяг латинаар автоматаар үүснэ. Хаяг тань нэр.openshop.mn болно.

Дэлгүүрийн нэр, хаяг оруулах
Хаяг чөлөөтэй эсэхийг тэр дор нь шалгана.

Загвар сонгох

Дээд талын Загвар картын Солих товчоор дэлгүүрийнхээ харагдах байдлыг сонгоно. Үзэх товчоор загварыг жишээ бараатайгаар компьютер, утсан дээр урьдчилан харна. Дараа нь консолоос хэдийд ч солино.

Загвар сонгох
Загвараа сонгоод урьдчилан харна.

Гэрээ ба нээх

Дэлгүүрийг хувь хүн эсвэл байгууллагаар эрхлэхээ сонгоно. Хувь хүн бол ДАН-аар баталгаажсан нэр тань харагдана. Худалдаалагчийн гэрээг уншаад тэмдэглэж, Дэлгүүр үүсгэх товчийг дарахад дэлгүүр тань үүснэ.

Гэрээ зөвшөөрөх алхам
Гэрээг уншаад дэлгүүрээ үүсгэнэ.