Мэдээллээ илгээх
- Тохиргоо, И-баримт хэсгийг нээнэ.
- Байгууллагын ТТД (11-14 орон)-ээ оруулна. Мэдэхгүй бол 7 оронтой регистрээ бичээд Хайх дарна.
- НӨАТ суутган төлөгч эсэхээ сонгоно. НӨАТ төлөгч биш дэлгүүр ч и-баримт олгоно.
- Байршлын кодоо бүс, дүүрэг, хороогоор сонгоно.
- Гол барааныхаа БҮНА ангиллын кодыг жагсаалтаас шатлан сонгоод Зөвшөөрөл хүсэх дарна.

Тохиргоог дэлгүүрийн эзэн эсвэл админ хийнэ. OpenShop хүсэлтийг хянаж зөвшөөрөөд таны ТТД-г и-баримтын операторт автоматаар илгээнэ.
Операторын холболтыг зөвшөөрөх
Таны ТТД-гээр баримт гаргах эрхийг зөвхөн та өөрөө олгоно, тиймээс энэ алхмыг өөрөө нэг удаа хийнэ.
- Оператор холболт мөрөнд Таны зөвшөөрөл хүлээгдэж байна гэж гармагц e-invoice.ebarimt.mn нээх товчийг дарна.
- Байгууллагынхаа и-баримтын эрхээр нэвтэрч Хүсэлт, Pos api хүсэлт, Операторын холболт хэсэгт орно. Ebarimt аппаар ч болно.
- Билдрай Эй Ай операторын хүсэлтийг олж зөвшөөрнө.
- OpenShop-д буцаж ирээд Дахин шалгах дарна.

И-баримт олгохыг асаах
- Оператор холболт Идэвхтэй болмогц И-баримт олгох унтраалгыг асааж Хадгалах дарна.
- Үүнээс хойш төлбөр баталгаажих бүрд баримт гарч, худалдан авагчид имэйлээр очно. Хувь хүн регистрээ, байгууллага ТТД-гээ худалдан авах хуудсанд оруулж болно.

Бараа тус бүрт баркод эсвэл өөр ангиллын код тохируулах бол барааны засварын И-баримт таб дээр хийнэ. Дэлгэрэнгүйг консолын И-баримт хэсгийн Тохируулах заавраас уншаарай.