Заавар / Алхам 7 / 11 · 10 мин

Төлбөр холбох

Худалдан авагчийн төлбөр таны данс руу шууд орно. OpenShop мөнгө дамжуулдаггүй. Нэг удаагийн бүртгэлийн дараа QPay, карт, банкны аппуудаар төлбөр авна.

Гэрээ ба төлбөрийн бүртгэл

Цэсний Төлбөр хэсэгт хоёр зам бий. Аль нэгийг нь эсвэл хоёуланг нь ашиглаж болно.

  • Өөрийн гэрээгээр: StorePay, Toki, MonPay, Pocket Zero-той гэрээтэй бол Холбох товчоор түлхүүрээ оруулна. Эхний шалгалт амжилттай болмогц төлбөр авч эхэлнэ.
  • QPay болон картаар: Нэмэх товчоор дэлгүүрийн мэдээллээ илгээж зөвшөөрөл авна. Батлагдсаны дараа операторын гэрээнд гарын үсэг зурж, орлого хүлээн авах дансаа холбоно.
Төлбөрийн тохиргоо
Өөрийн операторын түлхүүр эсвэл QPay, карт.