Шинэ бараа
- Бараа хэсгийн Шинэ бараа товчийг дарна.
- Барааны нэр, үнэ, үндсэн зургаа оруулна. Зургийг 1:1, 4:5 эсвэл 3:4 харьцаанд тайрна.
- Үүсгэх товчийг дарахад бараа ноорог байдлаар үүсч, бүрэн засах хуудас нээгдэнэ.

Засах хуудсанд тайлбар, ангилал, брэнд, үлдэгдэл, хямдрал, урьдчилсан захиалга, шошгоо бөглөнө. Баруун талын жагсаалт нийтлэхэд юу дутууг хувиар харуулна.

Сонголт ба хувилбар
Хувилбар таб дээр Хэмжээ, Өнгө зэрэг бэлэн сонголт эсвэл өөрийн сонголтоо нэмэхэд хослол бүр тусдаа хувилбар болно. Хувилбар бүрийн үнэ, үлдэгдлийг хүснэгтээс засах ба бүгдэд нь нэг дор тавьж болно. Өөрчлөлт автоматаар хадгалагдана.

Бараагаа нийтлэх
Шинэ бараа ноорог төлөвтэй хадгалагдана. Нийтлэхэд нэр, үнэ, зураг, 50-аас дээш тэмдэгттэй тайлбар, ангилал хэрэгтэй. Дутуу бол юу дутууг жагсааж харуулна.
