Заавар / Алхам 5 / 11 · 5 мин

Консол ба дизайн

Дэлгүүр үүсмэгц таны-хаяг.admin.openshop.mn консол нээгдэнэ. Нүүр хуудсан дээрх жагсаалт юу үлдсэнийг алхам алхмаар харуулна.

Тохиргооны жагсаалт

Дэлгүүрийн мэдээлэл, гэрээ ба төлбөр, бараа гэсэн бүлгүүдээр юу хийгдсэн, юу үлдсэнийг харуулна. Дараагийн алхам карт дээр дарахад тухайн хуудас нээгдэнэ.

Консолын нүүр ба тохиргооны жагсаалт
Дараагийн алхмаа эндээс эхлүүлнэ.

Загвар солих

Цэсний Загвар хэсгийн Загварууд таб дээр одоо ашиглаж буй загвар болон бусад загварууд харагдана. Төрлөөр шүүж, загвар дээр дарж бүтнээр нь үзээд сонгоно. Бараа, блок, зарлал тань хэвээр үлдэнэ.

Консолын загварын хуудас
Одоо ашиглаж буй загвар ба бусад загварууд.

Лого, өнгө, фонт

  1. Тохируулах табын Хэв маяг дээр лого ба мэдэгдэл, өнгө, фонтоо тохируулна. Хуудас таб дээр урьдчилсан харагдацын блок дээр дарж засна.
  2. Баруун талын урьдчилан харах цонхонд өөрчлөлт шууд харагдана. Компьютер, утасны харагдацыг сольж шалгана.
  3. Нийтлэх товчийг дартал дэлгүүр тань өөрчлөгдөхгүй.